Б.Чинбат дэлхийд алдартай хөгжимчдийг урьжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Б.Чинбат дэлхийд алдартай хөгжимчдийг урьжээ

Дуучин, продюсер Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолт энэ сарын 27-29-нд Соёлын төв өргөөнд болох гэж буй. Тэрбээр тоглолтоо дахин давтагдашгүй болгохын тулд Америкаас хөгжмийн ертөнцийн “хатуу самарууд”-ыг урьжээ.

Жанет Жэксон, “BoyzIIMen” нарын “акулууд”-тай шадарлаж байсан нэгнээр бөмбөрчнөө сонгосон бол, MC Хаммерын дууг амьдруулж байсан басс гитарчнаар тоглолтоо улам үзүүштэй болгохоор шийджээ. Хөгжмийн тохируулагчаараа амьд домог болсон Элтон Жон, “Аэросмит” хамтлагтай хамтран ажиллаж байсан Аарон Паткин гэх шилдэг мэргэжилтнийг сонгосон байна.

Хөгжмийн шилдэг мэргэжилтнүүдийг урих амаргүй. Энэ талаар продюсер Б.Чинбат хэлэхдээ “Мэдээж багагүй зардал гарч байгаа. Энэ хөгжимчид, хөгжмийн тохируулагч нар маань жирийн хүмүүс биш. Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайгаа эзэлсэн хүмүүс учир ний нуугүй хэлэхэд маш их санхүү шаардаж байна. Гэхдээ бид үзэгчдэдээ сайхан тоглолт харуулъя, дэлхийн хэмжээний дуугаралтыг сонсгоё, үзэгчдээ хэзээ ч мартахааргүй сэтгэлийн таашаал аваасай гэсэндээ ийм алхам зоригтой хийж байна. Цаашид манай хамтлаг, дуучдад жишиг болоосой хэмээн хүсч байна” гэсэн юм.
Чинбаагийн урьсан хөгжмийн мэргэжилтнүүд энэ сарын 24-нд Монголд ирэх юм.


М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж