Эмэгтэйчүүдийн байгууллагууд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн байгууллагууд чуулж байна

Төрийн ордонд “Монголын хатан ухаан” танхимаас зохион байгуулсан “Үгүйлэгдсэн ухаан” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Түүнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монфемнет үндэсний сүлжээ, Монголын эмэгтэйчүүдийн сан, Эмэгтэйчүүд хүүхэд, хөгжил төв, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Их хатдын ухаан анд нөхдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, Монгол хатан ухаан эмэгтэйчүүдийн танхим зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.

Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дутагдаж байгаа, төрийг удирдахад арга билгийн ухаанаас гадна зөн билгийн ухаан дутаж байгаа зэргийг энэ үеэр ярилцав. Хэлэлцүүлэгт зохиолч Ү.Хүрэлбаатар, түүхч Н.Нагаанбуу нарын эрэгтэйчүүдийн төлөөлөл ч оролцож байгаа бөгөөд жендэрийн асуудлаар эрчүүд, эмэгтэйчүүдийн хооронд байр суурийн зөрүү гарч зарим үед мэтгэлцээн маягаар хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж