С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар тавдугаар байрт шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар тавдугаар байрт шалгарав

Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид үргэлжилж буй жүдо бөхийн гран-при тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын тамирчдаас Г.Одбаяр /73 кг/, С.Ням-Очир /73 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нарын гурван жүдоч зодоглолоо. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар мөнгө, 66 кг-д С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Бундмаа нар хүрэл медаль хүртсэн бол тэмцээний хоёр дахь зодоглосон гурван тамирчнаас С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар шагналт тавдугаар байрт шалгарсан амжилт гаргав.
Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн -78 болон +78 кг-ын жингийн барилдаан болсноор тэмцээн өндөрлөнө. Дээрх жингийн ангилалд Монголын баг тамирчдаас Э.Энхбат /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Н.Батсуурь /+100 кг/, П.Лхамдэгд /-78 кг/ нар барилдах юм .
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж