
“MN25” дугаар телевизийн “Making the Band” шоу нэвтрүүлэг “Anemone” хэмээх охидын шинэ хамтлагийг шоу бизнесийн салбарт бэлтгэж өгсөн. Тэгвэл энэ жил мөн “Making the Band-2” төсөл нэвтрүүлгээс найман гишүүний бүрэлдэхүүнтэй “Extacy” хэмээх охидын шинэ хамтлаг мэндэлж байна. Тус хамтлагийг поп дива Ж.Алтанцэцэг продюсерлэж байгаа юм. Тэдний “Би чам руу” нэртэй анхны уран бүтээл хэдийнэ бэлэн болсноос гадна клипний ажил дуусах шатандаа оржээ. Поп дэнс чиглэлээр дагнах “Extacy” анхны, цоо шинэ бүтээлээрээ тун удахгүй үзэгчидтэй мэндчилэх аж. Мөн тэд хоёр дахь дууныхаа бичлэгт ороод байгаа гэнэ.