“Домгийн өглөө” үзэгчдэд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

“Домгийн өглөө” үзэгчдэд хүрлээ

Дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” кино клипийг “Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр гаргахаар болж, “Домгийн өглөө” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд өчигдөр анх удаа Монгол Үндэсний Боловсрол суваг телевизээр дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” клипийг олон нийтэд хүргэлээ.

“Боловсрол суваг” телевиз, дуучин Т.Ариунаатай хамтран  аравдугаар сарын 4-нөөс эхлэн хэрэгжүүлсэн “Домгийн өглөө” төслийн хүрээнд клип хэрхэн бүтсэн тухай болон зураг авалт, клипний онцлогийг харуулсан нэвтрүүлгийг “Боловсрол суваг” телевиз өнгөрсөн хугацаанд цувралаар хүргэж байсан юм. Үзэгч та бүхэн “Боловсрол суваг” телевизийг сонгон, “Домгийн өглөө” клипийг хүлээн авч үзээрэй. 

“Домгийн өглөө” кино клипт Их Монгол Улсын хаан Мөнхий н хаанчлалын үед Сири, Персийн нутагт амьдарч байсан Хашишин буюу Ассасинуудын тухай өгүүлдэг юм. Тэд 1253-1257 оны үед монголчуудтай хэрхэн холбогдсон талаар түүхэн эх сурвалжид тулгуурлан “Домгийн өглөө” кино клипийг бүтээжээ. Киноны гол дүр болох Саянгоо хатны дүрд дуучин Т.Ариунаа өөрөө тоглосон бол ерөнхий найруулагчаар богино хэмжээний киногоор олны танил болоод байгаа найруулагч Б.Чингүүн, найруулдагч О.Гэрэлсүх, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, хувцас дизанйераар “Exclusive” компанийн дизайнер Л.Баярсайхан, хөгжмийн продюсерээр “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбат, нүүр хувиргагчаар Ж.Болормаа нар ажиллажээ. Харин кино клипийн гол дүрд буюу Персийн хааны дүрд жүжигчин Н.Бат-Ялалт тоглосон бол жүжигчин Латиф агсны хүү Нурбулан эсрэг талын дүр бүтээсэн юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж