
Монгол цэргийн түүхийн 2000 гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэдэг Зэвсэгт хүчний өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэхээр болжээ. Энэ талаар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны ТЗУГ-ын дарга Ш.Сүхбаатар, БХИС-ийн захирал, бригадын генерал З.Болдбаатар, Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан, доктор С.Ганболд, Ж.Базарсүрэн нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Зэвсэгт хүчний өдрийг Монгол цэргийн өдөр хэмээн нэрлэхээр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” 2003 онд баталсан Монгол Улсын хуулинд өөрчлөлт оруулах саналыг энэ оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн баталжээ.”Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхи ажлын хүрээнд Зэвсэгт хүчний уламжлалт “Тэргүүний ардын авъастан” хамт олон шалгаруулах урлагийн наадам, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чир үүрэг бүхий байгууллагуудын нөхөрсөг уулзалт, “Эх орны цэрэг” яруу найргийн наадам “Цэргийн жагсаалын дуу” зохиогчдын улсын уралдаан “Буудлагын зэвсэг-90” үзэсгэлэн, “Монгол Улсын төлөө зүтгэе” марш-шоу, Хүчит 128 бөхийн барилдаан зэрэг олон хөтөлбөр багтаж байгаа аж. Энэ жилийн баярын онцлог нь анх удаа Завхан, Увс аймгийн төв, зарим сумд, Зэвсэгт хүчний 325, Хилийн цэргийн 0245, 0311, 0277 дугаар ангиудад “Монгол цэргийн өдөр”-ийг тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн үйл ажиллагааг сурталчлах юм байна.
С.Отгон