Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Ганц хүний Гамлет

Канадын Елоүнайф хотын “Шөнө дундын нар” цогцолборт В.Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг өнгөрсөн амралтын өдрөөр тоглолоо. Гэхдээ энэ удаа ганц хүний жүжгийн хэлбэрээр. Тайзан дээр ердөө ганц жүжигчин 16 хүний дүрийг бүтээсэн байна.


Үзэгчдийн сэтгэлд нийцэж, халуун алга ташилтаар харамгүй шагнуулсан хүн нь Рахул Банижа хэмээх жүжигчин. Хоёр цаг гаруй үргэлжилсэн жүжгийн туршид тэрбээр тайзнаас огт буугаагүй бөгөөд хувцсаа сольж, нүүр будалтаа өөрчлөлгүйгээр зөвхөн дууны өнгөө өөрчлөн жүжгийг бүхэлд нь тогложээ. Рахул телевизийн олон ангит кино, тайзны жүжгүүдийн дүрээрээ Канадад ихэд алдаршиж яваа гэнэ. Тэрбээр өнгөрсөн онд Шекспирийн “Глоб” театрын тайзнаа амжилттай тоглон, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж