Орон нутгийн найруулагч нар номын дуу сонсч байна

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Орон нутгийн найруулагч нар номын дуу сонсч байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл урлагийн хороо аравдугаар сарын 10-19-ний өдөр орон нутгийн театр, чуулгын найруулагч нарын дунд сургалт зохион байгуулж байна. Анх долоон жилийн өмнө болж байсан эл сургалт өнөөг хүртэл завсардаад байсан юм. 21 аймгийн театр, чуулгын найруулагч нар хамрагдаж байгаа уг сургалт 98 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна. Сургалтыг Соёл урлагийн их сургууль, театрын найруулагч, мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа гэнэ. Сургалтын явцад орон нутгийн театрын найруулагчид мэдээ, мэдээллээр дутаж байсан нь ажиглагджээ.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж