
Залуу тогооч нарын дунд аварга шалгаруулах тэмцээн зохиох гэнэ. Уралдаан маргааш “SS” клубт болох бөгөөд 30-аас доош насны, тогооч мэргэжилтэй болон хоол хийх сонирхолтой залуус оролцох боломжтой аж. Уралдааны бүртгэлийн сүүлийн өдөр өнөөдөр байх гэнэ. Иймд бүртгүүлж амжаагүй залуус өнөөдөр Монголын тогоочдын холбоон дээр очиж бүртгүүлэх юм. Одоогоор уралдаанд 40 гаруй тогооч бүртгүүлээд байгаа гэнэ. Тэмцээнд оролцох залуу тогооч нар үндэсний болон хүндэтгэлийн зоог хийх шаардлагатай. Тэмцээний ялагч, улсын аварга залуу тогооч Стамбулд болох олон улсын тогооч нарын уралдаанд Монгол Улсыг төлөөлж оролцох эрхтэй болох юм байна.
М.Урин