Олон улсын хөөмийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Олон улсын хөөмийн наадам болно

“Дэлхийн амьсгал” олон улсын хөөмийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 18-20-нд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотноо болох гэж байна. Наадамд Монгол, Хятад, Тува, Хакаси, Өвөрмонгол, Эрхүү мужийн хөөмийчид оролцох аж. Тус наадамд өмнө нь 2009 онд Монгол Улсыг төлөөлж оролцсон “Хөсөгтөн” хамлаг тэргүүн байрт шалгарч байжээ. Ирэх сард болох тус олон улсын хөөмийн наадамд оролцохоор Монголын хөөмийчид бэлтгэж байгаа аж.


М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж