90 жилийн түүхтэй Ардын намын модон тамгыг…

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

90 жилийн түүхтэй Ардын намын модон тамгыг…

МАХН-ын дарга асан С.Баяр шинээр сонгогдсон С.Батболд даргад намын тамга тэмдгийг хүлээлгэн өгөх үеэр намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “90 жилийн түүхтэй Ардын намын модон тамгыг Сүхбаатарын Батболдод хүлээлгэн хүлээлгэн өглөө” гэж хэлсэн. Олны анхаарлыг нэг их татаагүй ч энэ үг цаагуураа их учиртай үг байж. Ардын намын анхны дарга Д.Сүхбаатар одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн байсан бөгөөд өчигдөрхөн МАХН-ын даргаар сонгогдсон С.Батболдын аав Сүхбаатар гуай бас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн юм байна. Сүхбаатар гуайн аав бас Дамдин нэртэй. Тиймээс Ерөнхий сайд С.Батболд сонгуульд нэр дэвшихдээ “Дамдины Сүхбаатарын Батболд” хэмээн нэрийддэг. Өөрөөр хэлбэл 90 жилийн түүхтэй Ардын намын модон тамгыг 90 жилийн дараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул МАХН-ынхан Сүхбаатарын Батболдод гардуулсан байна.

С.ЗАЯА    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж