Б.Мөнгөнтуул анхны хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул анхны хожлоо авлаа

ОХУ-ын Нальчик хотноо FIDE-гийн эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний энэ оны гурав дахь цувралд өрсөлдөж буй Монголын шатарчин Б.Мөнгөнтуул тэмцээний эхний хожлоо авлаа. Долоон өргийн дараах байдлаар гурван өрөгт тэнцэж, дөрөв хожигдсон үзүүлэлттэй байсан тэрбээр өчигдөр наймдугаар өргийн тоглолтоо Хятадын их мастер Жу Венжунтэй хийж, хожсон байна. Гэхдээ тэрбээр 2,5 оноотой 11 дүгээр байрт бичигдсэн хэвээр байна. Тэмцээний ес дэх өргийн тоглолтууд өнөөдөр болох ба Б.Мөнгөнтуул Литвийн их мастер Виктория Чмилитетэй хараар нүүнэ.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж