Мартин Лютер Кингийн дурсгалын цогцолбор нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Мартин Лютер Кингийн дурсгалын цогцолбор нээгдлээ

АНУ-ын нийслэлийн төвд Мартин Лютер Кингийн дурсгалын цогцолборыг ням гаригт нээхээд 100 гаруй мянган хүн цугларсан байв. Нар мандахаас өмнө хүмүүс шилдэг байрлал эзэлж зогсохоор цуглажээ. “Энэ хүн боломжгүй зүйлийг хийсэн юм. Тэрээр ирээдүйн найдлагыг надад, миний хүүхдүүд, ач, зээ нарт өгсөн юм” хэмээн Балтимороос гурван ачтайгаа ирсэн 65 настай Патриша Уэйн ярив.

“Мартин Лютер Кинг молл-доо (Үндэсний молл–Вашингтоны төв дэх цэцэрлэгт хүрээлэн) эргэн ирэв. Тэрээр энд олон жил байгаа ерөнхийлөгч Линкольн, Жефферсон, Рузвельт шиг (Кингийн хөшөө нь тэдний дурсгалын цогцолборын дэргэд байгаа) бидний түүхийн салшгүй хэсэг боллоо. Тэр энд байх гавъяатай, суут хүн” хэмээн Уэйн тэмдэглэв.

Хөшөөний нээлт дээр Мартин Лютер Кингийг Америкийн нийслэлийн төвд эргэн ирж буйг хэлсэн юм. “Тэрээр өөрчлөлтийн бэлгэдлээр мөнхөд тодорлоо. Түүний үйл хэрэг мартагдах ёсгүй, үргэлжилнэ” гэж Обама хэлэв. Энэхүү дурсгалын цогцолбор АНУ-ын 395 дахь үндэсний парк болж байна. Хөшөөний баруун, зүүн хэсэгт Кингийн алагдсан дөрөвдүгээр сард цэцэглэдэг 185 сакура мод суулгажээ. Хөшөөг босгоход 120 сая ам.доллар зарцуулсан бөгөөд газрыг нь Конгресс 1996 онд гаргаж өгчээ.

 Ш.МЯГМАР

”Ардын эрх” сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж