
“Мартин Лютер Кинг молл-доо (Үндэсний молл–Вашингтоны төв дэх цэцэрлэгт хүрээлэн) эргэн ирэв. Тэрээр энд олон жил байгаа ерөнхийлөгч Линкольн, Жефферсон, Рузвельт шиг (Кингийн хөшөө нь тэдний дурсгалын цогцолборын дэргэд байгаа) бидний түүхийн салшгүй хэсэг боллоо. Тэр энд байх гавъяатай, суут хүн” хэмээн Уэйн тэмдэглэв.
Хөшөөний нээлт дээр Мартин Лютер Кингийг Америкийн нийслэлийн төвд эргэн ирж буйг хэлсэн юм. “Тэрээр өөрчлөлтийн бэлгэдлээр мөнхөд тодорлоо. Түүний үйл хэрэг мартагдах ёсгүй, үргэлжилнэ” гэж Обама хэлэв. Энэхүү дурсгалын цогцолбор АНУ-ын 395 дахь үндэсний парк болж байна. Хөшөөний баруун, зүүн хэсэгт Кингийн алагдсан дөрөвдүгээр сард цэцэглэдэг 185 сакура мод суулгажээ. Хөшөөг босгоход 120 сая ам.доллар зарцуулсан бөгөөд газрыг нь Конгресс 1996 онд гаргаж өгчээ.
”Ардын эрх” сонин