Цэргээ бүрэн татах тохиролцоо байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Цэргээ бүрэн татах тохиролцоо байхгүй гэв

Жилийн эцэс гэхэд Иракаас цэргээ бүрэн гаргасан байх талаар Ирактай тохиролцоо хийгээгүй хэмээн Цагаан ордон ба Пентагон мэдэгдэж байна. “Жилийн эцэс гэхэд бүх цэргээ гаргасан байхад хамаатай Иракийн талтай байгуулсан гэрээгээ бид зөрчихгүй хэмээн ерөнхийлөгч Барак Обама нэг биш удаа мэдэгдэж байсан. Үүний зэрэгцээ бид аюулгүй байдлын салбараас эхлээд стратегийн гэрээнийхээ дагуу Ирактай бүхий л талын хамтын нягт ажиллагааг тогтооно” гэж Цагаан ордны төлөөлөгч Томми Вьетор мэдэгдлээ.

Батлан хамгаалах яам ч бас иймэрхүү маягийн мэдэгдэл хийж “эцсийн шийдвэр гарсан гэх тохиролцоо бидэнд байхгүй” гэжээ. Хоёр орон Иракт Америкийн цэрэг байлгах талаар гэрээ хийж байна. Харин Ирак Америкийн цэргийнхэнд шүүхийн дархлал өгөхөөс татгалзаж байгаа юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж