
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын вирусээр өвчилсөн 98 дахь тохиолдол бүртгэгджээ. Халдвар тээгч бэлгийн хэвийн амьдралтай, гэр бүлтэй, 40-45 насны эрэгтэй юм байна. ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад "Халдвар тээгчдийн тоо 98-д хүрсэн нь үнэн. Өвчтөний биеийн байдал хэвийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан" гэх хариулт өглөө.