Туул голоос 156 тонн хог гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Туул голоос 156 тонн хог гарчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Туул, Сэлбэ голын эргийг цэвэрлэх аян өрнүүлсэн. Энэхүү аянд Зэвсэгт хүчний жанжин штаб, 3,4-р цахилгаан станц, Монголын оюутны холбоо, Скайтел, АПУ компани идэвхтэй оролцсон байна. Туул  голын дагуу 25 км газрыг цэвэрлэхэд нийтдээ 156 тонн хог хаягдал гарчээ.

Мөн  амралтын өдрүүдэд нийслэлийн есөн дүүрэгт бүх нийтээр мод тарих аянд  7500 хүн оролцож, 7737 ширхэг мод, 47 мянган бут сөөг тарьсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж