Цагаан хоолтнууд цус багадалтад өртөх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Цагаан хоолтнууд цус багадалтад өртөх магадлалтай

Эрүүл хооллож, амьдралын зөв хэвшилд дадах тухай сүүлийн үед бид онцгой анхаарах болсон. Үүнээс үүдэн махнаас татгалзах хүмүүсийн тоо улам олширч байгаа. Ийм дэглэм сайн, муу болох талаар өнөө хэр нь маргалдсаар. Эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай манай орны хувьд махан хоолноос татгалзах нь зөв алхам биш гэж үзэх нь нийтлэг хандлага. Гэтэл АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэд цагаан хоолтнууд цус багадалтаар өвчлөх магадлал өндөр гэдгийг тогтоолоо.
Хүний цусны гемоглобиныг гол бүрдүүлэгч нь төмөр. Хэдийгээр цус багадахаар толгой эргэж, амархан ядардаг гэдгийг бид мэддэг ч яагаад гэдэг нарийн учрыг мэддэггүй. Уушигинаас хүчилтөрөгч гадагшлан биеийн бусад хэсэгт тархахад төмөр чухал үүрэгтэй байдаг аж. Тэгвэл төмрийн дутагдалд орох эрсдэл өндөр хүмүүс гэвэл жирэмсэн эхчүүд, осол аваараар цус их алдсан хүмүүс, мах бага хэрэглэдэг хүмүүс, цагаан хоолтнууд. Бүх төрлийн мах төмрөөр баялаг байдаг бөгөөд ялангуяа загас, шувууны мах төмрийг ихээр агуулдаг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж