Г.Өсөхбаяр аварга “Алдар” спорт хороог удирдана

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр аварга “Алдар” спорт хороог удирдана

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны даргаар 10 гаруй жил ажилласан О.Балжинням аварга саяхнаас үндэсний жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажилд томилогдсон билээ. Олон арван шилдэг тамирчдын “гэр” болсон, 140 гаруй тамирчинтай тус спорт хорооны даргын суудал эзгүйрсэн тул даян аварга Г.Өсөхбаяр “Алдар” спорт хорооны даргаар ажиллах болжээ. Өмнө нь дасгалжуулагчаар ажиллаж байсан түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар “Алдар” спорт хорооны даргаар томилсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж