Android таблетууд шинээр гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Android таблетууд шинээр гарлаа

Калифорни мужийн Пало Альтод төвтэй “Epesitec” компани Android үйлдлийн системтэй шинэ таблетууд үйлдвэрлэж, энэ салбарт хүч сорихоор шийджээ. E516 загварын таблет компьютер нь 7-инч дэлгэцтэй, Android 2.3 үйлдлийн системтэй, 512 RAM-тай, 4GB багтаамжтай, 1,2 GHz процессортойгоос гадна урд ба ард талдаа камертай гэнэ. Мэдээж Bluetooth ба USB холболттой.

3G системийг дэмжиж ажиллах Е516 нь 249 ам.долларын үнэтэй гэнэ. Харин Wi-Fi хувилбар буюу Е515 нь 189 ам.долларын үнэтэй юм байна. Бусад үзүүлэлтийн хувьд Е516-тай адил ажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж