
Дундговь аймагт зарим хэлтэс, агентлагийн даргын албан тушаалд шинэ томилгоо хийгдлээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд таван хүн өрсөлдсөнөөс сонгон шалгаруулалтын комисс хамгийн өндөр оноотой М.Энхбат, онооны дарааллаар удаа нь орсон А.Нарантуяа нарын нэрийг аймгийн засаг даргад өргөн мэдүүлсэн байна. Засаг дарга А.Нарантуяаг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар, М.Энхбатыг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилжээ.
А.Нарантуяа хүний их эмч мэргэжилтэй, үүний урьд “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын тус аймаг дахь төлөөлөгчийн газар төслийн ажил эрхэлж байсан бол М.Энхбат Улс төрийн боловсролын академийн аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан юм.
С.Пүрэвсүрэн