Хишиг-Өндөр сумынхан малын хорогдолгүй хаваржиж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Хишиг-Өндөр сумынхан малын хорогдолгүй хаваржиж байна

Булган аймгийн хэмжээнд 7459 өрхөд хаваржиж буй мал сүрэг энэ оны эхний хоёр сарын байдлаар онцын бэрхшээл хүндрэлгүй байна.

 Аймгийн хэмжээнд он гарснэаас хойш 5,7 мянга гаруй мал хорогджээ. Энэ нь ноднингийн мөн үеэс 14,4 мянга гаруй буюу 3,5 дахин бага байна. Одоогоор Хишиг-Өндөр сум малын хорогдол гаргаагүй, Сэлэнгэ, Баяннуур, Бүрэгхангай сум хамгийн бага буюу 30-46 мал хорогдуулсан бол Могод, Орхон, Баян-Агт сум хамгийн их буюу 731-1050 орчим мал хорогдуулаад байна. Мал өвөлжүүлэлт хаваржуулалтын талаар аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын орлогч дарга Ж.Даваагаас тодруулахад “Оны сүүлчээр цас нэлээд хэмжээгээр орж зарим суманд мал өвөлжүүлэлт хүндрэх төлөвтэй болсонд дүгнэлт хийж аймгийн онцгой комиссын  хурлаар хэлэлцэн ажлын хэсгийг орон нутагт ажиллуулан шаардлагатай арга хэмжээг шуурхай авсан. Мөн “Өвөлжилтийн талаар авах арга хэмжээний тухай” аймгийн онцгой комиссоос гаргасан албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг сум орон нутагт эрчимтэй өрнүүллээ. Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр зарим сумаар явж мал өвөлжүүлэлтийн байдалтай танилцан аймаг, сумдын удирдлагуудын уулзалтад оролцож сумдын  Засаг дарга нартай цагийн байдлын талаар ярилцсаны үндсэн дээр цаашид анхаарах зүйлийн талаар чиглэл зөвлөмж өгсөн. Энэ мэтээр аймаг, сумаас авч байгаа арга хэмжээ, малчдын шургуу ажиллагааны дүнд мал өвөлжүүлэлт, хаварэжжлалт онцын бэрхшээл хүндрэлгүй, малын хорогдол урьд оныхоос бага байна” гэв

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж