“Богд хайрханы хишиг” барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.16-нд нийтлэгдсэн

“Богд хайрханы хишиг” барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй "Дөрвөн уулын хишиг" барилдааны энэ намрын анхны барилдаан “Бөхийн өргөө”-нд 14.00 цагаас эхэллээ. Чансаа, цар хүрээгээрээ цагаан сарын барилдаантай дүйцдэг “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ы нэг болох "Богдхан хайрханы хишиг" барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож байна.

"Богдхан хайрханы хишиг" барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд:

2007 он:

Улсын заан М.Өсөхбаяр начин цолтойдоо түрүүлж, улсын начин Ш.Жаргалсайхан аймгийн арслан цолтойдоо үзүүрлэсэн.

2008 он:

Даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын арслан Д.Азжаргал үзүүрлэсэн.

2009 он:

Улсын заан М.Өсөхбаяр дахин түрүүлж, гарьд Н.Ганбаатар үзүүрлэсэн.

2010 он:

Улсын начин Э.Энхбат түрүүлж, гарьд М.Баяржавхлан улсын заан цолтой үзүүрлэсэн.

Өнөөдрийн барилдааны үеэр хоёр азтай үзэгч хагас сая буюу 500 мянган төгрөг гардаж, бас дахин хоёр азтан 50,000 төгрөгийн эзэн болох аж. Энэхүү барилдааныг МҮБХ, Хан-Уул дүүргийн ИТХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд санхүүгийн дэмжигчээр "АПУ" компани ажиллажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж