Ч.Сангарагчаагийн хяналтын шатны шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.10.16-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хяналтын шатны шүүх хурал болно

АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа  нарын хэргийн хяналтын шатны шүүх хурал ирэх долоо хоногт болох гэж байна.  Ч.Сангарагчаагаас гадна АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурлыг ирэх лхагва гаригт буюу энэ сарын 19-нд Дээд шүүхэд хийхээр товложээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэргээр 2-2,4 жилийн хорих ял ногдуулан ял эдлүүлж байгаа юм.

АТГ-ын дарга асанЧ.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хуваарилагдан хоригдож байгаа бол гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас Тахир соёотод ял эдэлж байгаа юм. Энэ удаагийн шүүх хуралд яллагдагчдын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, Ж.Эрдэнэбулган, Г.Золжаргал, С.Цэдэндамбаа нар оролцохоор болжээ. Хяналтын шатны хурлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримт, хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянан хэлэлцэх юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж