Өнөөдөр Стив Жобсын өдөр

Хуучирсан мэдээ: 2011.10.16-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Стив Жобсын өдөр

АНУ-ын
Калофорни мужийн захирагч өнөөдөр буюу аравдугаар сарын 16-ныг “Apple”
компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын дурсгалд зориулсан өдөр болгон
тэмдэглэх шийдвэр гаргажээ. Мөн энэ өдөр “Apple” компаниас Стэнфордын их
сургуульд технологийг суутны дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион
байгуулах юм. Мужийн захирагч Жерри Браун “Калифорни мужийн хэмжээнд энэ
ням гариг Стив Жобсын өдөр байх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Стив
Жобс нойр булчирхайн хавдрын улмаас 2011 оны аравдугаар сарын 5-нд 56
насандаа таалал төгссөн бөгөөд нас барснаас нь хойш хоёр хоногийн дараа
оршуулсан юм. Түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслол гэр бүл, ойр дотныхны
хүрээнд даруухан болж өнгөрсөн билээ.

“Apple” компанийн зүгээс
өнөөдөр Стэнфордын их сургуульд дурсгалын арга хэмжээ зохион
байгуулахаас гадна энэ сарын 19-нд буюу ирэх лхагва гаригт Калифорни
мужийн Купертино дахь компанийн төв байранд ажилчдын хүрээнд үргэлж
шинийг илэрхийлэгч суут удирдагчийнхаа дурсгалыг хүндэтгэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж