
Дуучин Katy Perry-гийн “Meow” нэртэй сүрчиг ирэх сараас худалдаанд гарах гэж байна. Шинээр худалдаан гаргах гэж буй үнэртэндээ ямар нэр өгөх тухайгаа фенүүдээсээ асууж байсан дуучин бүсгүй твиттерээрээ дамжуулж, шинэ үнэртэй усныхаа нэрийг зарлажээ. Түүний гаргасан анхны сүрчиг нь “Purr” нэртэй байсан юм. “Purr” муурны хэлбэртэй савлагаатай байснаас гадна алим, хулс болон Болгар сарнайн үнэртэй байв. Харин “Meow” нь илүү нялуун, илүү эмэгтэйлэг үнэртэй байх гэнэ.