
Ёшихико Нода сайдын хөрөнгө 17,74 сая иен буюу 230 мянган ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Харин сайд нарын зөвлөлийн гишүүдийн дундаж хөрөнгө 50 сая иен буюу 649 мянган ам.доллар байдаг аж.
Ардчилсан намаас анх нэр дэвшиж байсан ерөнхий сайд Юкио Хатояма 1,44 тэрбум иен буюу 18,7 сая ам.долларын хөрөнгөтэй байсан бол Чөлөөт Ардчилсан намаас нэр дэвшсэн Таро Асо 455 сая иен буюу 5,9 сая ам.долларын хөрөнгөтэй байсан байна.
Ёшихико Нода сайд Тиба дахь байшин, газар болон түүний эхнэрийн хадгаламж 2,6 сая иен буюу 33 мянган ам.долларын хөрөнгөтэй гэнэ. Энэ даруухан хөрөнгө нь түүний хөдөлмөрч хичээнгүй байдал болон хүсэл тэмүүлэлтэй тунчиг тохирч байгаа гэнэ. Тэрбээр ерөнхий сайдаар сонгогдсоны дараа “алтан загас” болох хүсэлгүй харин хүнд хүчир ажлаас айхгүй гэдгээ илэрхийлсэн билээ.
Шинэ Ерөнхий сайд улс төрчдөд хүчтэй сэтгэгдэл төрүүлээд байна. Тэрбээр хэт их үг хэлдэггүйгээс гадна энгийн хувцасладаг юм. Мөн засгийн газраа байгуулсны маргааш Ёшихико Нода хамгийн хямд түргэн үсчинд үсээ засуулсныг хэвлэл мэдээллийнхэн онцолсон бөгөөд “10 минутад 10 ам.доллараар үсээ засуул” гэсэн уриаг бичсэн гэнэ.