Чөлөөтийнхөн хойд хөршийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн хойд хөршийг зорилоо











Монголын чөлөөт бөхийн тамирчид хойд хөршийг зорилоо. Энэ сарын 19-21-нд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотноо ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин
Борис Будаевийн

нэрэмжит  олон улсын залуучуудын тэмцээн болох бол 21-23-нд ОХУ-ын
Красноярск хотод олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн болон Европын зургаан
удаагийн аварга Бувайсар Сайтиевийн нэрэмжит олон улсын залуучуудын тэмцээн
болох юм. Дээрх хоёр тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын б
үрэлдэхүүнийг танилцуулж байна.


Б.Будаевийн
нэрэмжит тэмцээнд оролцох багийн б
үрэлдэхүүн:

Эрэгтэй:

50 кг:
Б.Нямгариг, Б.Т
өгс

55 кг: Б.Номин, Х.Сүх-Очир, Э.Одбаатар, М.Мөнхтулга
60 кг: Б.Санчир, Т.Т
үвшинтулга, Б.Хаш-Эрдэнэ, Ц.Азбилэг
66 кг: Г.Идэрх
үү, Б.Нямдорж, Н.Пүрэвдаваа
74 кг: Ц.Бямбарагчаа
96 кг: Д.Х
үдэрбулга

Тэмцээнд зодоглох
залуу тамирчид дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ж.Дандар, залуучуудын шигшээ багийн
ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын удирдлага дор оролцох юм.


Б.Сайтиевийн
нэрэмжит тэмцээнд оролцох багийн б
үрэлдэхүүн:

Эрэгтэй:

50 кг:
П.Алтанбагана, Б.Бат-Эрдэнэ, Г.Отгонбаяр, С.Билг
үүн, З.Дамдинпүрэв
54 кг: Б.Бямбадорж, Б.П
үрэв-Очир, Г.Лхагвадорж
58 кг: Б.Батс
үх
69 кг: Л.Жамзанжамьян

Тус тэмцээнд
олимпийн зэрэглэлийн ш
үүгч Б.Төмөрбаатар багийн
ахлагчаар, “Олим
п” сургуулийн
дасгалжуулагч, Гавьяат тамирчин О.П
үрэвбаатар, БТДуС-ийн багш П.Чулуунбаатар нар
дасгалжуулагчаар, олон улсын ш
үүгч Х.Ганболд шүүгчээр оролцох ажээ. Монголын залуу бөхчүүд өнгөрсөн жил тус тэмцээнээс хоёр
аль, нэг м
өнгө, хүрэл медаль хүртэж байв.

С.Цэлмэг

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж