
Тус зөвлөгөөн нь Зах зээлийн эдийн засгийн харилцааны үеийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэхэд хоршооны хөдөлгөөнийг яаж өрнүүлэх хөдөө аж ахуйн талаар төрөөс болон орон нутгаас баримталж байгаа бодлого, чиглэлүүд, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан санал солилцож, дутагдлыг залруулж, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх гол зорилготой байлаа.
Мөн хоршоодын үйл ажиллагаанд сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, хоршоодыг зээл тусламж төсөл хөтөлбөрт хамруулах, гишүүдийн хяналт дотоод ардчилалыг нь сайжруулах зэрэг асуудлаар төр захиргааны зүгээс арга зүйн дэмжлэг туслалцааг үзүүлэх талаар ярилаа.
Мөнхзаяа