Монголын санаачилсан төслийг гадны орнууд дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

Монголын санаачилсан төслийг гадны орнууд дэмжив

Монгол Улсын санаачлан батлуулдаг “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” тогтоолын төслийг АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын ЕА-н 66 дугаар чуулганы 3 дугаар хороо энэ 10 сарын 13-ны өдөр хэлэлцэж, санал хураалтгүй батлав. Энэ жилийн хувьд тогтоолын төсөлд 67 орон хамтран зохиогчоор орлоо.

Манай улсын санаачилгаар зарласан Олон улсын хоршооллын жилийн хүрээнд болон 2012 оноос хойшхи хугацаанд хоршооллыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар, олон улсын байгууллагууд хоршоолол болон түүний байгууллагуудтай хамтран боловсруулж ажиллах, уг төлөвлөгөөний биелэлтийг 67 дугаар чуулганд танилцуулахыг уриалсан болон Засгийн газрууд хоршооллын хөдөлгөөнүүдтэй хамтран боловсон хүчний чадавхиа нэмэгдүүлэх, гишүүдийнхээ захиргааны болон санхүүгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийг чадавхижуулахад анхаарч ажиллахыг уриалсан хоёр шинэ заалтыг тогтоолд оруулав хэмээн Гадаад харилцааны яамны хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж