300 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

300 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн
нэгдлийн дарга С.Тунгалаг өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, иргэдийн
эрүүл мэндийн даатгалаас их хэмжээний мөнгө залилсан хэрэгт холбогдоод
байгаа билээ.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удаашрах болсон. Учир нь хүн нэг
бүрийн өвчний түүхийг шалгаж байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа
ийн удаашрах болжээ. Тэрбээр 2000 орчим хуурамч түүх бичин, 200 гаруй
сая төгрөг завшсан хэрэгт шалгагдаж байгаа юм.

Харин С.Тунгалаг өөрийгөө гэм буруугүй хэмээж байв. Гэвч тус нэгдлийн
2009, 2010 оны материал бүрдүүлэлтэд үзлэг хийхэд нийтдээ 94752 хүн
хэвтэн эмчлүүлсэн баримт байсан аж. Баримтыг тулгахад 20194 хүний
материал зөрчилтэй болох нь тогтоогдсон аж.

С.Тунгалаг улсад нийт 300 сая орчим төгрөгийн хохирол учруулаад байгаа
нь тогтоогдоод байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд
2002 оноос эхлэн даргаар ажиллаж байх хугацаандаа хуурамч өвчтөний түүх
зохион Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшсаар байсан нь ийн
тогтоогдсон байна.

Д.Баатар

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж