
Хатагтай Виктория Бэкхэм бэлэн хувцасны дэлгүүрийн нээлтийн ёслолд оролцохоор бяцхан охин Харперийн хамт Лондонд очжээ. Тэрбээр АНУ-д охиноо төрүүлснээс хойш анх удаа төрөлх нутагтаа очиж буй нь энэ юм. Шоу бизнесийн хамгийн алдартай гэр бүлд төрсөн Харпер охин Транс-Атлантикийн нислэгээр анхны аяллаа хийсэн байна. Дөнгөж нэг сартай байхдаа дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байсан бяцхан охиныг загварын ертөнцийг шуугиулсан бүсгүй болно гэж таамаглаж байгаа билээ. “Spice girls” хамтлагийн гишүүн асан, өдгөө 37 настай Виктория Бэкхэм өөрийн нэрийн бэлэн хувцасны брэнд бий болгож, Лондонгийн
“Battersea”-д дэлгүүрээ нээж байгаа ажээ.
Н.Энх