Тамирчид, яамныхан сагсан бөмбөгийн талбайд

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

Тамирчид, яамныхан сагсан бөмбөгийн талбайд

Яамдын сагсан бөмбөгийн аварга Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан өнөөдөр спортын алдартнуудтай сагсан бөмбөгийн талбайд сонирхолтой “тулаан” өрнүүлж байна. НХХЯ-ны санаачилснаар “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран дээрх нөхөрсөг тоглолтыг зохион байгуулж байгаа юм. НХХЯ-ны зааланд болж буй тус тоглолтод тус яамны эмэгтэйчүүдийн баг спортын салбарт эрчүүдтэй эн зэрэгцэн хүч үзэж буй эмэгтэй тамирчидтай өрсөлдөж байгаа бол эрэгтэйчүүдийн баг нь мөн л чөлөөт, бокс, жүдо бөхийн тамирчдаас багаа бүрдүүлсэн спортын төлөөлөлтэй сагсан бөмбөгийн талбайд өрсөлдөж байна. Спортын салбарыг төлөөлөх эрэгтэйчүүдийн багт “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ыг үүсгэн байгуулсан Гавьяат тамирчин Б.Наранбаатар, олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат нарын тамирчид багтжээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж