
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Угандын зэвсэгт босогчдын эсрэг 100 гаруй америк цэрэг илгээх шийдвэр гаргажээ. Тусгай бэлтгэгдсэн хүчний цэргүүд Угандад хэдийнэ очсон гэнэ. Лордын босогчдын арми хэмээх Угандын зэвсэгт босогчид аллага, хүчирхийлэл, хүний наймааны гэмт хэргээр зартай ажээ. Цэргийн ажиллагааны талаар тодорхой мэдээлэл хомс байгаа авч тусгай хүчнийнхэн Лордын босогчдын армийг буулган авч, тус бүсэд аюулгүй байдал тогтоох хүртэл Угандад байх юм байна. Лордын босогчдын армийн удирдагч Жозеф Кониг Олон улсын гэмт хэргийн шүүх 2009 онд Угандад 321 хүнийг хөнөөсөн хэрэгт буруутган эрэн сурвалжилж байгаа ажээ. Угандын умард хэсгийн мужийг хяналтдаа авсан алан хядагч, хэт даврагч Лордын босогчдын арми өнгөрсөн хорин жилийн хугацаанд 30 мянга гаруй хүнийг хөнөөж, аллага хүчирхийлэл үйлдсэний улмаас хоёр сая гаруй хүн тус бүсээс орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ. Лордын босогчдын бүлэглэлийн алан хядагчид бага насны охидыг хулгайлан секс боол болгож, хөвгүүдийг хүчээр элсүүлдэг ажээ. Жозеф Кони 2008 онд Угандын Засгийн газартай хэлэлцээ байгуулахаас татгалзаж, Олон улсын шүүхийг үл хэрэгссэн байна. Угандад очсон АНУ-ын тусгай хүчнийхэн хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникийг эзэмшсэн бөгөөд “Устга эсвэл баривчил” гэсэн уриатай ажээ.
Н.Энх