
Харин ноён Дональд Хенри Рамсфельд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийллээ. Монгол улс нь Ирак, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгааг сайшаагаад ардчиллыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ. Тэрбээр одоо өөрийн нэрээр сан байгуулан ажиллаж байгаа бөгөөд Цагаан ордны солилцооны хөтөлбөр, Жон Хопкинсийн хүрээлэнгийн төвүүдтэй хамтран танилцах аялал хийж байгаа юм байна. Одоогоор Монгол Улсаас хоёр хүн уг аялалд хамрагдааад байгаа ажээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.