Маргааш гар угаах өдөр

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Маргааш гар угаах өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласнаар эдүгээ дөрөв дэх жилдээ дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэж байгаа аж. Тиймээс Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Усны газар,  Эй Си Эф олон улсын байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ хүрээнд маргаа Эрх чөлөөний талбайд 12.00 цагт арга олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдахаар болсон байна. Тухайлбал, нийслэлийн 80 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд “Цэвэр гар” драмчилсан тоглолт, мөн хүүхэлдэйн кино үзүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

Жил бүр бохир гарын улмаас тав хүртэлх насны 3,5 сая хүүхэд суулгалт, амьсгалын замын халдварт өвчнөөр эндэж байгаа нь дэлхий нийтээрээ анхаарах хэмжээнд хүргэж буй аж. Энэхүү өвчлөлөөс сэргийлэх хамгийн хямд төсөр, энгийн, үр дүнтэй арга болохыг олон нийтэд ухуулан сурталчилж ойлгуулах нь дэлхийн гар угаах өдрийн гол зорилго оршиж байгаа юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж