Б.Чинбатын тоглолтын үнэ тодорхой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Б.Чинбатын тоглолтын үнэ тодорхой боллоо

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат энэ сарын 27-29-ны өдөр Соёлын төв өргөөнд анхны бие даасан “Давтагдашгүй” тоглолтыг хийх гэж байгаа. Түүний тоглолтын тасалбарын үнэ тодорхой болжээ. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын мэдээлж буйгаар хоёр давхрын суудал нь 14999 төгрөг, партер 19999 төгрөгийн үнэтэй байх гэнэ. Тасалбарыг удахгүй худалдаанд гаргах аж.

Түүний тоглолтод “Sweetymotion”, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, Т.Ариунаа, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга оролцох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж