
Нээлтийн үйл ажиллагаа. Зураач Л.Амарсанаа, Ө.Батжаргал, Х.Ууганбаяр, О.Энхтайван нарын хамтарсан “Exhibition-2012” үзэсгэлэн тавигдах бөгөөд залуу уран бүтээлчдийн нэгдлээс зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөг цаашид олон хэлбэрээр үзэгчдийн хүртээл болох юм байна. Энэхүү өдөрлөгт “spainish” болон “Miracle art” клубын уран нугарагчдын үзүүлбэр “Action painting” буюу хоёроос гурван уран бүтээлч болон үзэгчид хамтран зураг зурах үзүүлбэр багтаж байгаа юм. Мөн Performance art буюу үзүүлбэрийн урлаг, “Caligraphy art” буюу уран бичлэгийн гайхамшиг, нөхөрсөг шог зураг, саяхан Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн “Exhibition-2012” үзэсгэлэнгийн график, баримал, уран зургийн бүтээлүүд олны хүртээл болох юм байна.