Хувь хишгээ хэрхэн хүртэх талаар зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Хувь хишгээ хэрхэн хүртэх талаар зөвлөнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг 2011 оны гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд БНЧУ-д ажиллах гэж байна. Тэд тус улсад амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийж, Хүний хөгжил сангаас олгож буй хувь хишиг, нийгмийн халамж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон иргэний шинэчилсэн бүртгэлд гадаад улсад суугаа Монгол Улсын иргэн хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх гэнэ. Тус яамнаас цаашид монголчууд олноор оршин суудаг гадаадын зарим оронд Монгол иргэдтэй уулзалт хийж, дээрх асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж