
Ховд аймгийн төвд Баруун бүсийн коллеж, мэргэжлийн сургуулиудын багш нарын урлаг спортын анхдугаар наадам өнгөрсөн долоо хоногт боллоо. Уг наадамд Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон коллежийн багш нар оролцжээ. Энэхүү наадам нь сагсан бөмбөг, волейболь, ширээний теннис, шатар, даам зэрэг спортын төрөл, гоцлол дуу, бүжиг, уран уншлага зэрэг урлагийн төрлүүдээр оролцсон байна. Багийн нийлбэр дүнгээр Б.Бадрах захиралтай Ховдын “Хөгжил” политехник коллежийн баг түрүүлж цом, өргөмжлөл 500 мянган төгрөгийн шагнал хүртэн удаах байрт Увс, Говь-Алтай аймгийн багууд шалгарчээ.
А.Зул