Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Б.Бямбабаярын бэлэг

“Хязгааргүй” моно операгаар үзэгчдийг эзэмдэж, хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр энэ сарын 12-нд УДБЭТ-т нээлтээ хийсэн. Нээлтийн тоглолтын дараах сонгодог үдэшлэгт хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр зочдод гэнэтийн бэлэг барив. Гэнэтхэн төгөлдөр хуур эгшиглэхэд зочид бүгд анхаарлаа төгөлдөр хуурт хандуулав. Хаан хөгжмийн ард Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “Хязгааргүй”-н хөгжмөөсөө тоглосон нь жинхэнэ гэнэтийн бэлэг байв. Харин үргэлжлүүлэн Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав “Мартагдсан дууль” киноны “Гэгээн алсад одох юмсан” аялгууг тоглосон юм.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж