Сидней аялал жуулчлалын шилдэг хотоор тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Сидней аялал жуулчлалын шилдэг хотоор тодорлоо

Австралийн Сидней хот дэлхийн аялал жуулчлалын шилдэг хотоор тодорсон тухай dni.ru сайт мэдээлэв.

Сидней хот аялал жуулчлалын тэргүүлэгч хотууд Флоренц, Парис болон Нью-Йоркийг ардаа орхисон нь жуулчид энэ хотын найрсаг соёлтой байдал, зочид буудал болон рестораны үйлчилгээний үнэ ханш, чанар болон дэлгүүрүүдийн сонголт зэргийг үнэлсэнтэй холбоотой юм.

Шинэ өмнөд Уэльс мужийн Аялал жуулчлалын сайд Жорж Соурис хэлэхдээ Сидней хотын хувьд болон оршин суугчдын хувьд дэлхийн хэмжээний үнэлгээ авна гэдэг нь том үзүүлэлт гээд зочид ирэхэд бид баяртай хүлээн авдаг гэжээ.

Сидней хотод алдартай Дуурийн театр, Харбор гүүр, телевизийн цамхгаас гадна олон сайхан музей, театр, уран зургийн галарей, аквариум, амьтны хүрээлэн, онгон байгалийг дархалсан газар болон наран шарлагууд байдаг гэж сайд нэмж хэллээ.

Түүнчлэн орон орны уламжлалт гал тогооны шилдэг жор бүхий хоолыг жуулчид зөвхөн Австралид зооглож болох юм. Учир нь Австрали тив нь Ази, Европ, Ойрхи Дорнод, Америк болон Африк тивээс ирэгсдийн гэр нь болсон билээ.

Сиднейд олон улсын кино болон хөгжмийн томоохон фестивал зохиогддог талаар Жорж Соурис мөн хэлжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж