Төв аймгийн бүртгэлийн газар шинэ байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Төв аймгийн бүртгэлийн газар шинэ байртай боллоо

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс аравдугаар сарын 12-нд шинэ байрны нээлтээ хийлээ. Тус байрыг Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд засварлан ийнхүү хүүлээлгэн өгчээ. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийн технологи, бүртгэлийн байруудын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд төслийн зүгээс Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын нэг ба гуравдугаар байрт төсөл хэрэгжиж байгаа юм. Мөн энэ хүрээнд бүсийн найман тулгуур төвүүдийн буюу Ховд, Улиастай, Арвайхээр, Дархан, Эрдэнэт, Зуунмод, Өндөрхаан, Чойбалсанд Улсын бүртгэлийн хэлтсийн байруудыг шинэчлэн засварлаж, зарим байруудыг улсын комисст хүлээлгэн өгчээ. Цаашид эдгээр байруудад тавилга, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, холбогдох програм хангамжийг нийлүүлэн иргэд нэг дороос иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж