Moto GP Австрали тивд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Moto GP Австрали тивд ирлээ

Мотоциклийн тойрог замын уралдаан Moto GP-гийн Австралийн гран-при ирэх амралтын өдөр болно. Энэ өдөр Кейси Стоунер 26 нас хүрэх бөгөөд тэрбээр энэ гран-прид түрүүлбэл дэлхийн аваргын болзол хангах юм. Тодруулбал, ДАШТ-ийг нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа Стоунер гол өрсөлдөгч Хорхе Лоренцогоос 10 оноо илүү авбал хоёр дахь удаагаа дэлхийн аваргын титмийг хүртэх эрхтэй болно. “Хонда” багийн мотоциклчийн төрсөн нутагт болох гран-прид тэрбээр аваргын болзол хангаж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг хүсч байгаа нь лавтай. Сүүлийн дөрвөн жилд “Дукати”-гийн мотоциклтой энэ зам дээр шилдэг нь байж чадсан Стоунер анх удаагаа “Хонда”-г төлөөлж, Австралид ирж байгаа. Пүрэв гаригийн өглөөгүүр Стоунер Колин Эдвардс, Бэн Спайс нарын хамтаар уралдааны өмнөх арга хэмжээнд оролцсон байна. Тэд хамтдаа загасчилж, өдрийн зоог барьсан бөгөөд энэ бүх хугацаанд хэвлэлийнхэн тэдэнтэй хамт байжээ. Эргээд уралдааны тухай мэдээлэхэд, Хорхе Лоренцо өнгөрсөн жил энэ зам дээр хоёрт орсноор дэлхийн аварга болох гол оноогоо авч байлаа. Тиймээс Испани мотоциклчийн хувьд чухал уралдаануудын нэг яах аргагүй мөн. Австралийн дараачаар Малайз, Валенсиягийн гран-при болсноор энэ жилийн ДАШТ өндөрлөнө.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж