Эрхтэн хэвлэх принтер

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Эрхтэн хэвлэх принтер

АНУ-ын Лонг-Бич хотод болсон Technology Entertainment and Design уулзалтын үеэр америкийн эрдэмтэн Энтони Атала өвчтөний өөрийн эд эсээс эрхтний бүтцийг бий болгох гурван хэмжээст принтер танилцуулсан тухай PhysOrg мэдээллээ.

Энэ принтер нь гурван хэмжээст  дүрслэлийн илүү тодорхой хэмжээ болон дотоод бүтцийг гаргахын тулд өвчтөний эрхтэнг олон талаас нь сканердана. Дараа нь эд эсийн өгөгдлийг принтерийн програмд оруулах юм.

Судас болон эрхтэний системийн хуулбарыг эд эсийн давхаргаар хэвлэх ажилд  6-7 цаг зарцуулах аж. Эрдэмтний хэлж байгаагаар энэ шинэ аппарат нь эрхтэний бүтцийг зөвхөн шилжүүлэн суулгахад төдийгүй шархыг эдгээхэд өгөөжөө өгөх юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж