“Sahara” групп “Force India”-д хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

“Sahara” групп “Force India”-д хөрөнгө оруулна

Энэтхэгийн “Сахара” групп “Формула нэг”-ийн “Force India” багийн хувьцааны дийлэнх хувийг худалдан авсан байна. Тус багийн 42,5 хувийг эзэмших болсон тус компани “Force India” багт 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ. Гэхдээ багийн хамтран эзэмшигч Вижай Маллья “Force India” багийн захирал хэвээр үлдэх аж. Дээр дурдсан багагүй хэмжээний мөнгийг багийн амжилт, үйл ажиллагааг сайжруулах, шинэ төвшинд хүргэх шинэ технологийн асуудалд зарцуулах юм байна.

“Сахара” группийн хувьд спортын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой, Энэтхэгийн крикетийн үндэсний шигшээ багийг ивээн тэтгэдэг аж. “Сахара” багийн хувьцааны тодорхой хувийг эзэмшихээр шинэ гэрээ байгуулснаар Голландын бизнес эрхлэгч Моллын гэр бүлийнхэн багийн хувьцааны 15 хувийг эзэмших юм байна.

“Force India” өдгөө “Формула нэг”-ийн зохион бүтээгчдийн цомын өрсөлдөөнд зургадугаар байрт бичигдээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж