“Goodboys”-ын фенүүд нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

“Goodboys”-ын фенүүд нэгдэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гэгээн хайрын баяраар анхны бие даасан тоглолтоо хийсэн “Goodboys”  хамтлагийнхан “Fan club” нээж байгаа гэнэ. Тус хамтлагтай хамтран ажилладаг “DX” продакшны байранд “Fan club”-нх нь бүртгэл эхэлжээ. Тэдний уран бүтээлийг сонсдог, дэмждэг залуус энэхүү клубийн гишүүн болсноороо “Goodboys” хамтлагийн бүх уран бүтээлийг 30 хувийн хямдралтай үнээр үзэхээс гадна сар бүр зохион байгуулах уулзалтуудад хамрагдан  тэдэнтэй ойр дотно байх боломжийг нээж өгөх юм байна. Монголын рок, попын хөвгүүдийн хамтлагийн залуу халаа гэгддэг тэд  ийнхүү фенүүдийнхээ хүрээгээ тэлж эхэллээ.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж