Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн яамдын Улс төрийн газруудын гурван талын ээлжит зөвлөлдөх уулзалт энэ сарын 13-ны өдөр Улаанбаатарт болов.
Уулзалтын үед гурван талын харилцааны асуудлыг хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийг дүгнэн, хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар ярилцав. Улсууд хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж байгаа хоёр талын харилцаа нь гурван талын хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг талууд тэмдэглээд, гурван талын харилцааг хамтын ажиллагааны янз бүрийн чиглэлд өргөжүүлэхээр тохиров.