Компьютер, ipad, iphone гээд электрон төхөөрөмж дэх газрын зургийг ашиглахад багагүй туршлага хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд ямар тэмдгээр, юу тэмдэглэснийг ойлгож уншихад хэцүү. Тэгвэл үүнийг хөнгөвчилсөн “Upnext” нэртэй 3D газрын зургийг гаргажээ.
Дэлгэцэнд энгийн, амьгүй зураг биш тухайн орчинд өөрийн биеэр явж буй мэт сэтгэгдэл төрүүлж, хайж буй газраа түргэн, хялбар олоход уг газрын зураг танд тусална. Одоогоор АНУ-ын Нью-Йорк, Бостон, Вашингтон зэрэг найман том хотыг багтаасан уг газрын зургийг цаашид улам дэлгэрэнгүй болгохоор ажиллаж байгаа аж.