Эдийн засгийн өсөлт 15,8 хувь хүрнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлт 15,8 хувь хүрнэ

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг ашиглалтанд оруулсанаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт огцом нэмэгдэж аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд хүрэх гэнэ. Үүнээс боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 14 хувьд, эдийн засгийн өсөлт 2013-2021 онуудад дунджаар 15.8 хувьд хүрч өсөхөөр төвөлтэй байгааг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны мэргэжилтнүүд хийжээ. . Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт суурь хувилбараас 4.3 нэгжээр нэмэгдэх боломжтой юм байна. Төслийн зөвлөх үйлчилгээний компаниудыг сонгон шалгаруулж гэрээ байгуулснаар эхний шатны ажил дуусах бөгөөд тендерт шалгарсан компани нь техник эдийн засгийн үндэслэл, үйлдвэр байгуулах гэрээний хувилбар,  санхүүжилтийн бүтэц, төлөвлөгөө зэргийг гэрээ байгуулснаас хойш зургаан сарын дотор боловсруулж гарсан дүгнэлт, шийдвэрүүдийг ажлын хэсэг болон зөвлөлд танилцуулах юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж